БОЛОВСРОЛ сэтгүүл · ISSN 3007-2549 · Нийт 9 өгүүлэл
Доржхүү Отгонтуяа, Энхбаяр Эрдэнэтуяа · 2026
Бие даан суралцах чадварыг дунд сургуулийн сурагчдын үндсэн чадварын нэг хэмээн өргөнөөр хүлээн зөвшөөрдөг боловч түүний олон бүрэлдэхүүнт бүтэцтэй холбоотой эмпирик нотолгоо, судалгаа хангалтгүй хэвээр байна. Тодруулбал, дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварыг танин мэдэхүй, мета танин мэдэхүй болон сэтгэл хөдлөлийн бүрэлдэхүүнээр нь тоон өгөгдөлд тулгуурлан судалсан судалгаа цөөн байна. Энэхүү судалгаанд Монгол Улсын хувийн хэвшлийн дунд сургуульд суралцаж буй зургаадугаар ангийн дөрвөн бүлгийн 110 сурагчийн бие даан суралцах чадварын түвшинг судлав. Судалгаанд онолын суурьтайгаар боловсруулсан бие даан суралцах чадварын өөрөө үнэлэх асуулгыг ашиглан өгөгдөл цуглуулсан. Хэмжүүрийн дотоод найдвартай байдал буюу Cronbach’s α = 0.86, дэд хэмжүүрүүдийн α = 0.75–0.82 хооронд байв. Өгөгдөлд статистик болон нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ хийж, бүлгүүдийн хоорондын ялгааг шалгав. Судалгааны үр дүнгээс харахад сурагчдын танин мэдэхүй, мета танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн чадвар болон нийт оноо нь дөрвөн бүлгийн хувьд ойролцоо түвшинд байв. Нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээгээр аль ч бүрэлдэхүүнд статистикийн хувьд ач холбогдолтой ялгаа илрээгүй (p > .05) болно. Сэтгэл хөдлөлийн чадварын хэмжээг илэрхийлэх η² үзүүлэлтүүд бага утгатай гарсан нь бүлгүүдийн хооронд практик ач холбогдол бүхий ялгаа байхгүйг илэрхийлж байна. Эдгээр үр дүн нь судалгаанд хамрагдсан зургаадугаар ангийн сурагчдын бие даан суралцах чадварын олон бүрэлдэхүүнт бүтцийг эмпирик өгөгдлөөр тодорхойлсон бөгөөд судалгааны түүврийн хязгаарлалтыг харгалзан тайлбарлах шаардлагатай. Судалгааны үр дүн нь дунд сургуулийн сурагчдын бие даан суралцах чадварыг цаашид судлахад суурь мэдээлэл болно.
Чамбаабаатар Буянхишиг · 2026
Энэхүү судалгаагаар Монгол дахь Дашчойнпэл дацан болон Энэтхэг дэх Брайвүн Гоман, Сэра Жэ хийдүүдийн сургалтын хөтөлбөрийг харьцуулан шинжлэх замаар Гэлүгва урсгалын сүм хийдийн сургалтын тогтолцооны хувьсал өөрчлөлтийг судалсан болно. Түүхэн гүнзгий уламжлалт тогтолцоог орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс шинжлэх судалгааны орон зай байсаар ирсэн бөгөөд тус судалгаа нь уламжлалт “Таван боть” (Панча Видя) агуулгыг Блүүмийн шинэчилсэн таксономи болон Тайлерын загвартай дүйцүүлэн шинжилснээр дутагдаж байсан судалгааны орон зайг нөхөж байна. Судалгаанд харьцуулсан кейс судалгааны арга зүй болон хөтөлбөрийн зураглалыг ашиглан уламжлалт мэдлэгийн төрлүүд нь орчин үеийн танин мэдэхүйн стандартуудтай, ялангуяа мета танин мэдэхүйн чадварын ангилалтай хэрхэн нийцэж байгааг тодорхойлов. Судалгааны үр дүнгээс үзэхэд уламжлалт шаталсан сургалтын үйл явц нь дээд эрэмбийн сэтгэхүйг системтэйгээр дэмждэг боловч тухайн дацангуудын хэрэгжүүлж буй стратеги эрс ялгаатай байна. Тухайлбал, Энэтхэг дэх хийдүүд үндэсний стандарттай нэгтгэсэн загварыг баримталдаг бол Монгол улс “хос тогтолцоо”-г хэрэгжүүлсээр байна. Монголын энэхүү хос тогтолцооны хандлага нь суралцагчдад танин мэдэхүйн хэт ачаалал үүсгэж байгаа тул сургалтын хөтөлбөрийн арга зүйн оновчтой бүтэц нэн шаардлагатайг илтгэж байна. Тус судалгаагаар уламжлалт Буддын шашны сургалтын хөтөлбөрийг орчин үеийн боловсролын тогтолцоотой оновчтой уялдуулж болох саналыг дэвшүүлсэн.
Сэнгээ Энхтүвшин · 2026
Багшийн өөрийн чадварт итгэх итгэл (БӨЧИИ) нь ажлын сэтгэл ханамж, сургах үйл, улмаар хүүхдийн суралцахуйд нөлөөлдөг. Энэхүү судалгааг БӨЧИИ-д багшийн хамтын ажиллагаа (БХА) болон бусад хүчин зүйлс нөлөөлж буй эсэхийг тодорхойлох зорилгоор хийсэн болно. Судалгаанд хот, хөдөөгийн ЕБС-ийн 200 багш хамрагдсан. Судалгааны үр дүнгээс харахад багш нарын ӨЧИИ өндөр, харин БХА хангалттай буюу дундаж түвшинд байна. Багш нарын удирдан зохион байгуулах, суралцагчдыг идэвхжүүлэх чадвартаа итгэх итгэл харьцангуй сайн, харин хувь суралцагчийн болон суралцагчдын хамтын үйл ажиллагааг дэмжихдээ цахим технологи ашиглах, суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж чадна гэдэгт итгэх итгэл тийм ч өндөр биш байна. Багш нар мэргэжлээрээ хамтран суралцаж хөгжих чиглэлээр тогтвортой хамтран ажиллаж байгаа бол сургах, суралцах үйл явцад, хувь суралцагч руу чиглэсэн хамтын үйл ажиллагаа, ялангуяа мэргэжлийн санал-зөвлөгөө буюу эргэх холбоог сайжруулах хэрэгтэй байна. БӨЧИИ нь судлуулагчдын ажилласан жил, төгссөн багш бэлтгэх сургууль, мэргэжил болон тэдний хамтын ажиллагаанаас хамаараад ялгаатай байгаа эсэхийг нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ (ANOVA)-гээр; харин хүйсээс хамаарсан ялгаа байгаа эсэхийг Т шинжүүрээр тус тус шалгахад багшийн хамтын ажиллагаанаас бусад хувьсагчдын хувьд статистик ач холбогдлын түвшинд ялгаа илэрсэнгүй. Судалгаанд оролцогчдын БӨЧИИ нь тэдний бусад багш нартайгаа хэр их хамтран ажилладаг байдал (DF=.38, F=1.72, p=.015)-аас хамаарсан ялгаа статистик ач холбогдлын түвшинд илрэв. Эдгээр хувьсагчдын хамаарлын хүчийг тодорхойлсон Пирсоны корреляцын шинжилгээнээс БӨЧИИ нь БХА-аас (r=.37, p=.01) эерэг бөгөөд дунд зэргийн хамааралтай үр дүн гарав. Иймд багш бэлтгэх их, дээд сургуулиуд суралцагчдын сурлагын амжилтад хүчтэй нөлөөлдөг БӨЧИИ-ийг сайжруулахад хувь нэмэр оруулахын тулд оюутнуудын хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургалтын явцад оюутанд санал зөвлөгөө (feedback) авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Доржсумъяа Базарваань, Доржсүрэн Баатархүү
This study examined the quality, accessibility, and instructional effectiveness of online lecture video recordings used in university e-learning environments. The research involved 222 undergraduate students from five branch schools of the Mongolian National University of Education. A quantitative survey methodology was employed to analyze students’ perceptions of video quality, instructional design, accessibility, and learning effectiveness. The findings revealed that most instructors primarily used PowerPoint-based lecture recordings, with durations ranging from 5 to 10 minutes. Students evaluated video resolution, audio quality, and content clarity positively. However, accessibility features such as sign language interpretation and interactive visual indicators were insufficiently implemented. The study concludes that effective online lecture videos require not only technical quality but also learner-centered instructional design and inclusive accessibility standards.
Li Hao, Naranchimeg Dorjpalam · 2023
This study aims to develop a model with a sentiment-pattern matrix that performs large-scale information mining to improve contextual understanding of words in text and to extract semantic and syntactic information. To this end, we propose and present the K-AGCN model, which predicts interest in art and provides students with practical experience. The study uses data drawn from restaurant reviews, laptop reviews, and Twitter commentary. In 2023, data was collected over a two-month period at Fujian University in China, involving 200 new media art students, using public information databases. Advanced natural-language-processing tools and the SPSS program were used to analyze text data for sentiment patterns. The experimental model significantly outperformed baseline models — particularly on the restaurant and laptop datasets — with notable improvements in accuracy and F1 score. This indicates that combining syntactic, semantic, and external sentiment knowledge is important for improving sentiment analysis. In conclusion, the use of artificial intelligence in new media art education can support students' learning ability, creativity, and engagement by enabling sentiment analysis. The K-AGCN model contributes to understanding user sentiment and introduces new teaching methods to improve the quality of art education. Бичвэр дэх үгсийг тухайн агуулгын хүрээнд ойлгох ойлголтыг сайжруулж, семантик болон дүрмийн мэдээллийг олж авахын тулд дэлхийн хэмжээний мэдээллийн олборлолт хийн, сэтгэл хөдлөлийн хэв маягийг илрүүлэх матриц бүхий загварыг боловсруулах нь энэхүү судалгааны зорилго юм. Энэхүү зорилгын хүрээнд бид K-AGCN загварыг санал болгон, танилцуулж байна. Уг загвар нь урлаг дахь сонирхлыг урьдчилан таамаглаж, оюутнуудад практик туршлага өгдөг. Уг судалгаанд ресторан, зөөврийн компьютер, твиттерийн тойм зэрэг эх сурвалжаас авсан мэдээллийг ашигласан. 2023 онд БНХАУ-ын Фүжяний их сургуулийн шинэ медиа урлагийн 200 оюутныг хамруулан, олон нийтийн мэдээллийн санг ашиглан хоёр сарын хугацаанд мэдээлэл цуглуулсан. Текстийн өгөгдөлд дүн шинжилгээ хийхдээ сэтгэл хөдлөлийн хэв маягийг илрүүлэхийн тулд хэл боловсруулах дэвшилтэт хэрэгслүүд болон SPSS програм ашигласан. Туршилтын загвар нь үндсэн загваруудаас, ялангуяа ресторан болон зөөврийн компьютерын өгөгдлийн багцаас давж, нарийвчлал болон F1 онооны хувьд мэдэгдэхүйц сайжирч байгааг харуулсан. Энэ нь мэдрэмжийн шинжилгээг сайжруулахын тулд дүрмийн, семантик, гадаад сэтгэл хөдлөлийн мэдлэгийг хослуулах нь чухал болохыг харуулж байна. Дүгнэж хэлэхэд, шинэ медиа урлагийн боловсролд хиймэл оюун ухааныг ашиглах нь сэтгэл хөдлөлийн дүн шинжилгээ хийх замаар оюутны суралцах чадварыг илүү ухамсартай, ухаалаг болгож, тэдний бүтээлч байдал, оролцоог дэмжинэ. K-AGCN загвар нь хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг ойлгох, урлагийн чанарыг сайжруулах сургалтын шинэ арга нэвтрүүлэхэд тусална.
WURILIGE (Б.Урлаг), Г.Баярмаа
In recent years, there have been major changes in education due to the rapid development of technology. One of the examples is the use of digital technology and electronic tools in training. Thus, the aim of the current study was to develop student's skill to play the Morin Khuur (a horse-head fiddle, a Mongolian traditional musical instrument) using electronic appliances. We conducted an experimental study using digital training equipment tools, and involving 26 students from the second- to fourth-year students in Mongolian and Inner Mongolian universities. The results of the study show that electronic tools have an effect on the improvement of the ability of students to play the Morin Khuur. The teaching and learning methods of the Morin Khuur has an important effect on the music culture of the Mongolian Tuurgat regions. It is believed that the current in-depth study can greatly contribute to improve the quality of the Morin Khuur training. Сүүлийн жилүүдэд технологийн эрчимтэй хөгжлөөс үүдэн боловсролын салбарт томоохон өөрчлөлтүүд гарч байна. Үүний нэг жишээ нь сургалтад цахим технологи, электрон хэрэгслүүдийг ашиглах явдал юм. Иймээс энэхүү судалгааны зорилго нь оюутны Морин хуур (Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг) хөгжимдөх чадварыг цахим хэрэглэгдэхүүн ашиглан хөгжүүлэх явдал байв. Бид Монгол Улс болон Өвөр Монголын их сургуулиудын II-IV дамжааны нийт 26 оюутныг хамруулсан цахим сургалтын тоног төхөөрөмж бүхий туршилтын судалгааг хийсэн. Судалгааны үр дүн нь цахим хэрэгслүүд нь оюутнуудын Морин хуур хөгжимдөх чадварыг сайжруулахад нөлөөтэй болохыг харуулжээ. Морин хуурын заах, суралцах арга зүй нь Монголын Туургатан нутгийн хөгжмийн соёлд чухал нөлөөтэй. Энэхүү гүнзгийрүүлсэн судалгаа нь Морин хуурын сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Ж.Шинэбаяр, Д.Базарваань
Teachers have been using different approaches in order to make teaching and learning more effective. Blended learning is one of the approaches that contribute to meaningful learning of students using technologies. This study aimed at comparing academic performance of undergraduate students from Mongolian National University of Education who took blended and online courses. Academic performance data of undergraduate students enrolled in the 'Methodology of Online Learning' course were extracted from the Learning Management System (Canvas LMS) and were used for the statistical analysis. In terms of academic performance, blended learning demonstrated superior effectiveness compared to online learning. During online learning, the mean student participation score was 8.23. In contrast, during blended learning, the mean participation score was 18.71. It indicated higher levels of active engagement among students in blended learning. Багш нар заах болон суралцах үйл явцыг үр дүнтэй болгохын тулд янз бүрийн арга барил ашиглаж ирсэн. Хосолсон сургалт нь технологийн тусламжтайгаар суралцагчдын утга учиртай суралцахад хувь нэмэр оруулдаг аргуудын нэг юм. Энэхүү судалгаа нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хосолсон болон онлайн сургалтад хамрагдсан бакалаврын түвшний оюутнуудын академик гүйцэтгэлийг харьцуулах зорилготой. 'Онлайн сургалтын арга зүй' хичээлд хамрагдсан оюутнуудын академик гүйцэтгэлийн өгөгдлийг Сургалтын удирдлагын систем (Canvas LMS)-ээс гарган авч, статистикийн шинжилгээнд ашигласан. Академик гүйцэтгэлийн хувьд хосолсон сургалт нь онлайн сургалттай харьцуулахад илүү үр дүнтэй болохыг харуулсан. Онлайн сургалтын үед оюутны оролцооны дундаж оноо 8.23 байсан бол хосолсон сургалтын үед уг оноо 18.71 болсон. Энэ нь хосолсон сургалтад хамрагдсан оюутнууд илүү идэвхтэй оролцоотой суралцаж байгааг харуулж байна.
Bao HaiRi, С.Батдулам
Due to the development of communication technology, the way of communication between teachers and parents or caretakers has also changed greatly. Thus, traditional communication means such as home visits and parent-teacher meetings have changed. Inviting 7 primary school teachers and 7 parents or caretakers from a Mongolian school in Xilin Gol, Inner Mongolia to semi-structured interviews, this paper explored how primary school teachers and parents or caretakers use communication tools to communicate with each other. It was found that they mainly used WeChat, QQ, E-mail, texting and talking on the phone when they communicate. WeChat is the most widely used technology tool for teachers and parents or caretakers. The findings of this study showed that parents or caretakers were being overwhelmed with too much information, and confidential and personal information is being publicly announced. We believe that the goal of strengthening school-family cooperation can be achieved if it is combined with traditional means of communication based on careful consideration of the difficulties encountered in communication using technology. Further studies may explore how teacher education institutions prepare primary school teachers to communicate with diverse families. Харилцаа холбооны технологийн хөгжлийн нөлөөгөөр багш, эцэг эх, асран хамгаалагч нарын хоорондын харилцааны хэлбэр ихээхэн өөрчлөгдсөн. Үүний улмаас гэр бүлээр зочлох, эцэг эх-багшийн уулзалт зэрэг уламжлалт харилцааны хэрэгслүүд ч өөрчлөгдсөн. Уг судалгаагаар Өвөр Монголын Шилийн голын монгол сургуулийн 7 бага ангийн багш, 7 эцэг эх буюу асран хамгаалагчийг хагас бүтэцлэгдсэн ярилцлагад хамруулан, бага ангийн багш, эцэг эх, асран хамгаалагч нар хоорондоо харилцахдаа харилцааны технологийг хэрхэн ашиглаж буйг судалсан. Тэд харилцахдаа гол төлөв WeChat, QQ, имэйл, мессеж болон утсаар ярих хэрэгслийг ашиглаж байгаа нь тогтоогдсон. WeChat нь багш, эцэг эх, асран хамгаалагч нарын дунд хамгийн өргөн ашиглагдаж буй технологийн хэрэгсэл болжээ. Энэхүү судалгааны үр дүн нь эцэг эх, асран хамгаалагч нар хэт их мэдээллээр дарагдаж, мөн нууц болон хувийн мэдээлэл олон нийтэд ил болж байгааг харуулжээ. Технологид суурилсан харилцаанд тулгарч буй бэрхшээлийг нягт анхааран, уламжлалт харилцааны хэрэгслүүдтэй хослуулж ашигласнаар сургууль-гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгод хүрэх боломжтой гэж бид үзэж байна. Цаашид багш бэлтгэх байгууллагууд бага ангийн багш нарыг олон төрлийн гэр бүлүүдтэй харилцахад хэрхэн бэлтгэж буйг судлах боломжтой.
С.Анударь
Career choice is an important process for adolescents to determine their future and life path. However, the inability of making decisions at this time affects their psychological well-being, furthermore leads to making an unsuitable career decision, and this can potentially produce an unstable and inefficient work force in the society. So, it is important to study the factors influencing career choice through self-efficacy and find ways to help students who are unable to choose a career. This study aims to clarify some factors affecting the career choice by studying the self-efficacy difference between students who have chosen their career and those who have not. In this study, the 12th-grade students were invited to complete a questionnaire, and the status of their career choice, self-efficacy, and the factors affecting it were studied. The number of students participated in this study was 123 (73 females and 50 males), and 109 of the students had already chosen their career. The analysis of the data showed that the students who chose their career possessed high self-efficacy, and the most undeniable factors were that they had a grasp of understanding themselves and an eagerness to learn from diverse information. In this study, we conclude that students can choose their career by discussing their characteristics and abilities, and providing them with information to get to know themselves. Мэргэжил сонголт нь өсвөр насныхны ирээдүй болон амьдралын замаа тодорхойлох чухал үйл явц юм. Гэвч энэ үед шийдвэр гаргаж чадахгүй байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж, цаашлаад тохиромжгүй мэргэжлийн шийдвэр гаргахад хүргэж болзошгүй бөгөөд ингэснээр нийгэмд тогтворгүй, бүтээмж багатай ажиллах хүчин бий болгоход хүргэдэг. Иймд өөрийн чадварт итгэх итгэлээр дамжуулан мэргэжлийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, мэргэжлээ сонгож чадахгүй байгаа сурагчдад туслах арга замыг олох нь чухал юм. Энэхүү судалгаа нь мэргэжлээ сонгосон болон сонгож амжаагүй сурагчдын өөрийн чадварт итгэх итгэлийн ялгааг харьцуулан, мэргэжлийн сонголтод нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодруулах зорилготой. Судалгаанд XII ангийн сурагчдыг асуумжид оролцуулж, мэргэжил сонголтын байдал, өөрийн чадварт итгэх итгэл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судаллаа. Уг судалгаанд нийт 123 сурагч (73 эмэгтэй, 50 эрэгтэй) хамрагдсанаас 109 нь мэргэжлээ аль хэдийн сонгосон байв. Өгөгдлийн шинжилгээ нь мэргэжлээ сонгосон сурагчид өндөр өөрийн чадварт итгэх итгэлтэй байсныг харуулсан бөгөөд хамгийн чухал хүчин зүйл нь өөрийгөө ойлгох чадвар болон олон төрлийн мэдээллээс суралцах хүсэл байв. Энэхүү судалгаагаар сурагчид өөрсдийн онцлог, чадвараа хэлэлцэн, өөрсдийгөө таних мэдээллээр хангагдсанаар мэргэжлээ зөв сонгож чадна гэж дүгнэв.